Траншейны нүхнээс дахин нэг хүний цогцос олджээ

2019 оны 12-р сарын 24 өдөр, 11 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
50dc4f75120b_large

Ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн хажуугийн дулааны шугамын худгаас цогцос олджээ. Баянгол дүүргийн 16 дугаар хорооны траншейны нүхэнд цогцос байна гэсэн дуудлага өчигдөр 13.16 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хэргийн газарт очиж, М-ийн /60 настай, эрэгтэй/ цогцсыг гарган, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах дулааны шугамын худгаас 25-30 орчим насны эрэгтэй хүний цогцос олдсон.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх