Соёлын олдвор олсон Ц.Энхмандалыг 4.8 саяар урамшуулжээ

2019 оны 12-р сарын 23 өдөр, 18 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
oldvor

Сүхбаатар аймгийн Онгон сумын III багийн нутаг Билгэх баян бүрд гэдэг газраас 2018 онд тус сумын малчин Цэвэгсүрэнгийн Энхмандал шашин соёлын 34 ширхэг олдвор олж, аймгийн Угсаатны зүйн музейд хүлээлгэн өгсөн байна. Тус соёлын олдвор нь 100 жилийн өмнөх үеийн дурсгал аж.

Иргэний үүргээ нэр төртэй биелүүлж, соёлын өвийн сан хөмрөгийг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Ц.Энхмандалд “Соёлын өвийн тухай” хууль болоод холбогдох журмын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал болох 4.8 сая төгрөгийг аймгийн удирдлагууд гардуулж, хүндэтгэл үзүүлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх