МХЕГ-ын нээлттэй утсанд хандсан иргэдийн 40.2 хувь нь зөвлөгөө, мэдээлэл авчээ

2019 оны 12-р сарын 23 өдөр, 09 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
808b7c9d6774f5e2b3e02af08bfdaf50

МХЕГ-ын 1800-1286 дугаарын утсаар холбогдсон иргэд, аж ахуйн нэгжид мэдээлэл зөвлөгөө өгч, санал гомдол хүлээн авдаг бөгөөд энэ оны эхнээс 12.06 дуустал хугацаанд нийт 1920 дуудлага хүлээн авчээ.

Нийт дуудлагын 40.2 хувьд нь зөвлөмж, зөвлөгөө өгсөн бол 6.8 хувь нь мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар холбогджээ. Үлдсэн хэсгийг байгууллагын хаяг байршил, утасны дугаар болон санал, гомдол өгсөн дуудлага эзэлж байгаа бөгөөд дуудлагыг шуурхай хүлээн авч холбогдох газар, хэлтэст шилжүүлэн ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх