Иргэд “E-POLICE” гар утасны аппликейшныг ашиглан дараах зөрчлүүдийг илгээж хариуцлага тооцууллаа

2019 оны 12-р сарын 20 өдөр, 10 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
80728138_2175652932741273_7734626609876959232_n_20191219054402

Иргэд, E-POLICE гар утасны аппликейшныг ашиглан арваннэгдүгээр сарын 15-30-ны хооронд дараах 377 зөрчлүүдийг илрүүлж Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээснийг бид хүлээн авч шийдвэрлэлээ. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх,  тэмдэг тэмдэглэгээ зөрчих, “Зогс” шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас ЗОХИОМОЛ түгжрэл үүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна.

Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран “E-Police аппликейшнийг гарган ажиллаж байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх