Ерөнхий болон дотоод үнэ шилжилтийн тайлан гаргах үүрэг бүхий татвар төлөгчдийг хамруулан ТЕГ-ын ТУХАГ, УТОХГ-ын Үнэ шилжилтийн хэлтэс, PWC Такс ТМЗ ХХК-ийн Үнэ шилжилтийн татварын зөвлөхүүд хамтран Үнэ шилжилтийн сэдвээр сургалт семинарыг ТЕГ-ын Татвар төлөгчдийн танхимд өнөөдөр зохион байгууллаа.
Сургалт семинарыг PWC ЕвроАзи бүс нутгийн Татвар, хуулийн үйлчилгээний партнер Майкл Ахерн нар нээж, ТЕГ-ын ТУХАГ-ын дарга Ц.Энхжавхлан, Үнэ шилжилтийн хэлтсийн дарга С.Төгсжаргал нар “Татварын шинэчилсэн хууль тогтоомжид тусгагдсан Үнэ шилжилтийн шинэ зохицуулалтууд” сэдвээр, PWC ЕвроАзи бүс нутгийн Үнэ шилжилтийн удирдагч Бэн Пайтерсэн, PWC Такс ТМЗ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Цэндмаа, Татварын менежер Л.Аззаяа нар “Үнэ шилжилтийг хэрэгжүүлэх практик асуудлууд, Үнэ шилжилтийн тайлангууд, Үнэ шилжилтийн баримтжуулалт, Үнэ шилжилтийн судалгаа, харьцуулалт, Үнэ шилжилтийн тохируулга” сэдвээр тус тус танилцуулга хийж, сонирхсон сэдвээр харилцан ярилцлага хийлээ.