Нийслэлийн иргэд тэр дундаа хүүхэд, залуучууддаа зориулан Д.Сүхбаатарын талбайд “Бидний хот” сэдэвт мөсөн хотхон байгуулах ажил ийнхүү эхэллээ.
Энэ жилийн Д.Сүхбаатарын талбайн мөсөн хотхон байгуулах ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар, хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Якут хотод зохион байгуулагдсан мөсөн барималын уралдаанд Тэргүүн байр эзэлсэн Д.Цэрэнбат тэргүүтэй Монголын шилдэг барималчид гүйцэтгэж байна.
Талбайн мөсөн хотхоны хувьд “Мөсөн коток”, “Мөсөн гулгуур”, “Мөсөн тайз”, “Мөсөн барималууд” зэргээс бүрдэх бөгөөд 12 дугаар сардаа багтаан нээлтээ хийж 2020 оны 03 дугаар сар хүртэл ажиллах юм.