ҮСХ хүчирхийллийн эсрэг “Ойлгоё Хүндэлье” аянд нэгдлээ

2019 оны 12-р сарын 09 өдөр, 20 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
78617318_2390994564360306_7728155275277893632_o

НҮБ-ын Хүн Амын Сан (НҮБХАС), Монгол Улсын Засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг “Ойлгоё Хүндэлье” уриан доор эхлүүлээд байгаа юм.

ҮСХ-ноос хүчирхийллийн эсрэг “Ойлгоё Хүндэлье” аянд нэгдэж, олон талт ажлыг хийж байна.

Тухайлбал, ҮСХ-ны Даргын зөвлөлийн хурлаар Жендэрийн статистик үзүүлэлтийн хамрах хүрээ, аргачлалын төслийг шинэчлэн баталсан. Мөн аяны талаарх статистик мэдээлэл бүхий номын хавчуурга, эерэг сонирхолтой мэдээллийн пирамид, шоон хэлбэртэй нугалбаруудыг бэлтгэн ажилтан албан хаагчид төдийгүй, оюутан залууст тархааж, нугалбарууд бүхий мэдээлэлтэй номын тавиурыг ҮСХ-ны үүдэнд байршуулж иргэдэд нээлттэй байдлаар хүргэж байна.
Ерөнхий боловсролын сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд нийт 593.2 мянган хүүхэд суралцаж байсан. Тэдгээрийн 297.6 мянга нь эрэгтэй, 295.6 мянга нь эмэгтэй.
2018 оны байдлаар ЕБС-д 30.4 мянган багш ажиллаж байгаагийн 24.9 мянга нь эмэгтэй, 5.5 мянга нь эрэгтэй.
Монгол Улсад хөдөлмөрийн насны 2.226.6 мянган иргэн байгаагийн 1.051.3 мянга нь эрэгтэй, 1.175.3 нь эмэгтэй байна.
60-аас дээш насны 215.7 мянган ахмад байгаагийн 87.7 мянга нь эрэгтэй, 128.0 мянга нь эмэгтэй. Эрчүүдийн дундаж наслалт 66.11, эмэгтэйчүүд дунджаар 75.78 насалдаг аж.
Монгол Улсад 2018 оны байдлаар ганц бие ээж 72.0 мянга, ганц бие аав 19.5 мянга байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх