Энэ жил хүний эрхийн Олон Улсын өдрийг “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” уриан дор тэмдэглэнэ. Хүний эрх, эрх чөлөөний үндсэн Билл гэгддэг Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Олон Улсын Пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн Олон Улсын Пактын 45 жилийн ой тохиож байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудын эвсэл “Хүний эрхийн форум”-тай хамтран нийслэл Улаанбаатар хот, 21 аймагт 2019 оны 12 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд хүний эрхийн хэлэлцүүлэг, хүний эрхийн хамгаалагчдын хамгаалах эрх зүйн нөхцөл байдал, иргэдэд хууль зүйн зөвлөгөө, сургалт, соён гэгээрүүлэх аяныг зохион байгуулна.
2019 оны 12-р сарын 10-ны өдөр 13.00-16.00 цагт Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн Театрт зохион байгуулах “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе” үзэсгэлэн, хүний эрхийн зөвлөгөө, хууль, эрх зүйн туслалцаа, уулзалт хэлэлцүүлэгт оролцохыг иргэд Та бүхнийг урьж байна.