Архивын ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2019 оны 12-р сарын 06 өдөр, 15 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15756419014551575616847408sanamjDHIS01

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Рh.D), профессор, хошууч генерал Ш.Лхачинжав нар архивын салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, тэдгээрийг сургаж бэлтгэн, мэргэшүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр болон бусад чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичгийг Монгол Улсад орчин цагийн архивын байгууллага үүсэж хөгжсөний 92 жилийн ой, “Архивчдын өдөр”-ийг тохиолдуулан гарын үсэг зурж байгаагаараа онцлог бөгөөд удирдлагууд хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.

Эх сурвалж: Архивын ерөнхий газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх