Өмнөговь аймгийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан 93,9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны үйл ажиллагааны тайлангийн тухай
-Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн явцын хэрэгжилтийн тухай
-Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2020 оны үндсэн чиглэлийн тухай
-Аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
-Аймгийн 2019 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай
-Аймгийн 2020 оны төсөв батлах тухай
-Аймгийн 2020 оны төсвийн төсөлд өгөх аудитын саналын тухай
-2020 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт батлах тухай
-“Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах журам” батлах тухай
-Аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай
-Монгол гэр ажиллуулах журмыг шинэчлэн батлах тухай
-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны “Борлуулалтын үнэлгээ тогтоох тухай” 126 дугаар тогтоолыг танилцуулж, баталгаажуулах тухай асуудлуудыг хэлэлцэх юм.
Өмнөговь аймгийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан болж байна
2019 оны 12-р сарын 04 өдөр, 14 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Аймгийн 2020 оны батлагдсан төсөв(хөрөнгө оруулалт)-ийг яаж олж харах вэ?