Азийн Хөгжлийн Банк сүүний салбарыг дэмжихээр ТЭСО Корпорацитай санхүүжилтийн гэрээ байгууллаа

2019 оны 12-р сарын 02 өдөр, 10 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
7b3a6a_DSC_0628_x974

Азийн хөгжлийн банкнаас МУ-ын сүүний салбарын тэргүүлэгчдийн нэг болох ТЭСО корпорацийн Милко ХХК-ийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж 7.5 сая ам доллартай тэнцэх төгрөгийн санхүүжилтийг олгохоор зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Милко ХХК нь түүхий сүүнийхээ тэн хагасыг сүү цуглуулах цэгүүдээрээ дамжуулан малчид, фермеруудээс шууд худалдан авалтыг хийдэг. Ингэснээр түүхий эдийн тогтвортой, найдвартай эх үүсвэрээ баталгаажуулан, малчид, хөдөөгийн оршин суугчдыг орлого олох нэмэлт боломжоор хангаж байна.

Монгол Улсын хүн амын гуравны нэг хувь нь хөдөө орон нутагт амьдарч, амьжиргаа нь мал аж ахуй, сүүний үйлдвэрлэлээс ихээхэн хамаардаг. Иймд уг төсөл хэрэгжсэнээр малчин өрхөд таатай нөхцөл бүрдэж байгаагаас гадна  сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл хөгжиж, монголын сүү, сүүн бүтээгдэхүүн экспортын зах зээлд гаргах томоохон боломж бүрдлээ гэж салбарын мэргэжилтэнгүүд онцлон харж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх