СЗХороо Дэлхийн банктай хамтран ажиллаж байна

2019 оны 11-р сарын 28 өдөр, 18 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_1735

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзан, Хороотой хамтран хэрэгжүүлж буй “Төсөв санхүүгийн тогтвортой байдлын бэхжүүлэх төсөл”-ийн явц болон цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцаж, санал солилцов.

Түүнчлэн Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орсонтой холбоотойгоор мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.

Уулзалтад СЗХ-ны ГХХАГ-ын дарга В.Энхбаатар, ХШЗГ-ын дарга Б.Долгорсүрэн, Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай нар оролцов.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх