Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг Багануур, Шивээ-Овоогийн уурхайн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж байна. Тодруулбал, Монгол Улсын нүүрсний хэрэгцээний 60 хувь, төвийн бүсийн 70 гаруй хувийг ханган ажилладаг “Багануур” ХК-ийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 97 хувьтай байгаа аж. Тус уурхай ТЭЦ-2, ТЭЦ-3, ТЭЦ-4, Дархан, Эрдэнэт, Амгалан, Налайх болон Багануурын дулаан болон цахилгаан станцуудыг эрчим хүчний нүүрсээр хангадаг бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар уурхай дээр авахад бэлэн 350,0 мян.тн нөөцтэй байна. Зуны улиралд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Багануурын уурхайн авто хөрс хуулалтын төлөвлөгөө тасалдсан ч, аравдугаар сард хөрс болон нүүрс тээврийн автомашин, бульдозер худалдан авснаар хөрсний хоцрогдлыг нөхөж ажиллажээ. Дашрамд дурдахад, “Багануур” ХК-ийн инженер, техникийн ажилтнууд гурван ширхэг ЭШ-10/70 эксковаторын 10м3-н шанага үйлдвэрлэсэн. Ингэснээр нэг ширхэг шанага худалдан авах зардлыг 50 орчим хувиар хэмнэж ажилласан байна.
Харин Монгол Улсын дотоодын нүүрсний хэрэгцээний 30 хувь, “ДЦС-4” ТӨХК-ийн хэрэгцээний 50 хувийг дангаар хангадаг “Шивээ-Овоо” ХК-ийн хувьд энэ жилийн өвөлжилтиийн бэлтгэл ажил 90 орчим хувийн биелэлттэй байна. Уурхай дээр ачихад бэлэн 105.0 мян.тн-ын нүүрс байгаа ажээ.
Боловсруулсан Х.Азжаргал
http://erdenesmongol.mn/