А.Анх-Эрдэнэ сонгомол бөхөөр “U-15”-ын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

2019 оны 11-р сарын 24 өдөр, 19 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
78959045_1064362137242704_7120265339576778752_n

Бөхийн төрлүүдийн 2019 оны 15 хүртэлх (2004-2006 он) насны Азийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 22-24-нд Тайваний Тайчунь хотод боллоо.

Хоёр дахь удаагийн тэмцээнд манай улсаас ОУХМ Ш.Баянмөнх ахлагчтай Э.Батмөнх, М.Кажыхухан дасгалжуулагчтай долоон тамирчин оролцсон бөгөөд эхний өдөр чөлөөт бөхийн охидын 66 кг-д Дорноговь аймгийн тамирчин А.Бичигмаа мөнгө, 62 к-д “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин А.Даваажаргал хүрэл медалийн хүртсэн.

Тэгвэл өнөөдөр буюу сүүлчийн өдөр Налайх дүүргийн тамирчин Алтангэрэлийн Анх-Эрдэнэ сонгомол бөхийн төрөлд ганцаараа хүч үзэж 38 кг-ын жинд хүрэл медалийн эзэн болжээ.

Тэрбээр Казахстан, Энэтхэгийн бөхчүүдэд ялагдаж, Тайланд, эзэн орны бөхчүүдийг ялж шагналын тавцанд зогссон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх