“Монгол Жангар” туулийг номын сангуудад бэлэглэлээ

2019 оны 11-р сарын 18 өдөр, 18 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
75603997_567016000794185_2043598658376564736_n

Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт, түүхч, ахмад зохиолч, Жангар, Гэсэр судлаач, Ардын аман билэгзүйч Д.Суръяагийн эмхэтгэсэн “Монгол Жангар” туулийг дэлгэрүүлэхээр “Дас ихэр” сангаас Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэвлүүлж Улсын хэмжээний 376 нийтийн номын сангуудад хандивлах үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээ 2019.11.18-ны өдрийн 10 цагт МУҮНС-ийн “Үнэт ховор номын музейд боллоо. Ном хандивлах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, БСШУСпортын Дэд сайд Г.Ганбаяр, ЗГХА Соёл урлагийн бодлогын газрын дарга Г.Эрдэнэбат, зохиолч Д.Сүръяагийн үр хүүхдүүд болон нийслэлийн нийтийн номын сангуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо. Номын сангуудын төлөөлөл номыг дээжийг МУ-ын Ерөнхий сайдаас гардан авлаа.

74891476_567016894127429_7214456596603076608_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх