Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр

2019 оны 11-р сарын 14 өдөр, 08 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
196243-14112016-1479087184-1041382303-diabetes

11 дүгээр сарын 14

Энэ жил Монголын диабетийн холбоо, Монгол-Япон сургалтын эмнэлэг, АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхим, тэнхимийн дэргэдэх Эндокрин клубын оюутнууд хамтран Чихрийн шижин ба гэр бүл сэдвээр Чихрийн шижингээс гэр бүлээ хамгаалъя уриан дор 7 хоногийн аян өрнүүлж байна.

11 сарын 14-ний өдөр МЯСЭ – ийн  1 давхарт 14.00 цагаас үйл ажиллагааны нээлт хийж Монголын диабетийн холбооны тэргүүн, Монгол Япон сургалтын эмнэлгийн захирал, АУ-ны доктор, профессор, академич Х.Алтайсайхан үг хэлж сэтгүүлчдэд яриа өгнө.

Өдөрлөгийн хүрээнд:

  • чихрийн шижингийн эрт илрүүлгийн үзлэг
  • эрүүл хооллолтын үзэсгэлэн
  • эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зөвлөгөө өгнө.

Уг үйл ажиллагаанд Монгол улсын зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор Ж.Сувд, Монголын диабетийн холбооны тэргүүн, Монгол Япон сургалтын эмнэлгийн захирал, АУ-ны доктор, профессор, академич Х.Алтайсайхан, АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор С.Сайнбилэг, Монгол Япон сургалтын эмнэлгийн Үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга АУ-ны доктор Д.Эрдэнэчимэг, АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн багш нар, Монгол-Япон сургалтын эмнэлгийн эмч, ажилчид оролцоно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх