Хууль бусаар цэцэрлэгийн хүүхдүүдээс мөнгө хураан авч байжээ

2019 оны 11-р сарын 12 өдөр, 12 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1-10-729x445

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Шалтгалтаар А бүлгийн багш ангид шаардлагатай эд зүйлс авах зорилгоор хүүхэд тус бүрээс 40 000 төгрөг хураан авч нийт 720 000 төгрөгийг эцэг, эхчүүдэд буцаан олгуулж, зөрчлийг таслан арилгуулан ажиллалаа. Мөн цэцэрлэгийн удирдлага нь 1500 төгрөгийн үнэтэй улавчийг 300 хүүхэд тус бүрээс хурааж нийт 15000 төгрөг хурааж, 4 500 000 төгрөгийг төвлөрүүлэн зарцуулалт хийсэн зөрчилд ЗТХ-ийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үнэслэн сахилгын шийтгэл хүлээлгэх саналыг холбогдох дээд байгууллагад хүргүүлээд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх