Галаас дөрвөн хүүхдийн амь аварсан С.Хишигдалай, Д.Баасандоо нарыг ХЭҮК-ын дээд шагналаар шагналаа

2019 оны 11-р сарын 08 өдөр, 15 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_3189.max-800x532

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын тушаалаар 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр иргэн С.Хишигдалай, Д.Баасандоо нарыг шагнаж урамшууллаа. ХЭҮК-ын дээд шагналын эзэн болсон эдгээр иргэд нь 3-14 насны хүүхдүүдийн амь насыг аварсан эрэлхэг зоригт хүмүүс юм.

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж: “Хүний эрхийг дугаарлаж болдоггүй. Гэхдээ хүний хамгийн чухал эрх бол амьд явах эрх. Хүнлэг халуун сэтгэлээр хүний амийг аварсан та нараар бахархаж байна. Тийм учраас бид хамгийн эрхэм шагналаа гардуулахаар шийдлээ” гэсэн юм.

“Хүний эрх” тэмдэг нь хүний эрхийн салбарт амжилт, бүтээл гаргасан зүтгэлтэнгүүдэд олгодог, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дээд шагнал юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх