Нийтийн тээврийн үйлчилгээ, аюулгүй байдлыг сайжруулна

2019 оны 11-р сарын 06 өдөр, 17 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
74400928_121330532622904_2139598581965783040_o

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2019 оны төлөвлөгөөний хүрээнд НЗДТГ, Тээврийн цагдаагийн алба, Тээврийн прокурорын газрын удирдлагууд өнөөдөр Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй компаниудын төлөөллүүдтэй уулзаж санал бодлоо солилцлоо.

Уулзалтанд Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, НИТХ-ын Ажлын албаны Хууль эрх зүй, хяналт үнэлгээний хэлтсийн дарга А.Анхбаяр, Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Д.Амарсайхан, Тээврийн прокурорын газрын  ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ц.Арвинбуудай, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Д.Мөнхбаатар болон нийтийн тээврийн 17 компаний удирдлага, төлөөллийн 40 гаруй хүн оролцсон юм.

 Уулзалтын үеэр Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай,  Тээврийн цагдаагийн албанаас нийтийн тээврийн жолооч нараас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил гарсан байдлын талаар, Тээврийн прокурорын газраас нийтийн тээврийн жолооч нарын холбогдсон гэмт хэргийн шалтгаан нөхцөл, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогдсон байдал сэдвээр мэдээлэл хийлээ.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээний явцад жолооч, зорчигчид төдийгүй бусад замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, тэднийг зам тээврийн осол хэрэгт өртөж хохирох холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид анхаарах асуудлаар хэлэлцэж, цаашид нийтийн тээврийн үйлчилгээ, аюулгүй байдлыг сайжруулж ажиллахаар боллоо.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх