Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Шүүхийн ерөнхий зөвлөлд танилцууллаа

2019 оны 11-р сарын 01 өдөр, 11 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
_MG_4580

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүн Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун нарыг албан тушаалаас нь чөлөөлөх, Л.Атарцэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай зарлигийг өчигдөр гаргасан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, албан хаагчдад танилцуулав.

Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Ерөнхий зөвлөлийн даргын түр эзгүйд түүний үүргийг хамгийн ахмад настай гишүүн нь орлон гүйцэтгэнэ” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тамгыг зөвлөлийн хамгийн ахмад настай гишүүн болох Л.Атарцэцэгт үлдээлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх