“Уул уурхайн салбарын хөгжилд-Залуу инженерүүдийн оролцоо” хэлэлцүүлэг болно

2019 оны 10-р сарын 31 өдөр, 08 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
73341306_2712005595476721_8999861479209435136_n

Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг залуучуудад танилцуулах, тэдний санал санаачлагыг сонсох зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган” арга хэмжээг ирэх арваннэгдүгээр сарын 5-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. “Залуу инженерийн үндэсний чуулган”-ыг угтаж өнөөдөр  /2019.10.31/ “Уул уурхайн салбарын хөгжилд-Залуу инженерүүдийн оролцоо” салбар хэлэлцүүлэг Новотел зочид буудалд болно.
НАМЗХ-ноос зохион байгуулж буй уг чуулганаар аж үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, мэдээлэл харилцаа холбоо, барилгын салбарын залуу инженерүүдийн хөгжлийн төлөөх үзэл бодлыг сонсож шийдвэр гаргах түвшинд хүргэхээрээ энэхүү хэлэлцүүлэг онцлог юм. Хэлэлцүүлэгт эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс Алт Ресурс” ХХК, “Энержи Ресурс” ХХК, “Монголын Алт” ХХК, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК болон “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн нийт 150 залуу инженер оролцох аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх