Дуучин Б.Амархүүд хоёр жил хорих ял оноолоо

2019 оны 10-р сарын 29 өдөр, 16 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
amarhuu

Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүх хурал хоёр цаг гаруй хугацаанд үргэлжилсний эцэст 16:12 цагт шийдвэрээ гаргаж, дуучин Б.Амархүүд хоёр жилийн хугацаатай хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Сануулахад, Тэрбээр өнгөрсөн есдүгээр сарын 20-ны шөнө гэрийнхээ гадна зогсоолын талбайд өөрийн машиндаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан юм. Түүнийг сар гаруй хугацаанд ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан бөгөөд өнөөдөр ийнхүү хоёр жил хорих ялаар шийтгэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх