“Сүнсний баяр”-ыг тэмдэглэхгүй байхыг бүх шатны боловсролын сургалтын байгууллагад үүрэг болгов

2019 оны 10-р сарын 29 өдөр, 11 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
suns

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/689 тоот тушаал гарлаа.

Тус тушаалаар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд зааснаас бусад хэлбэрийн баяр, тэмдэглэлт өдрийг бүх шатны боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, нийслэлийн Боловсролын газар, бүх шатны боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч нар үүрэг болголоо.

Түүнчлэн цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын хүмүүжил төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц баяр, арга хэмжээнд хүүхдээ оролцуулахгүй байх, амралт чөлөөт цагийг нь зөв зохистой өнгөрүүлэхэд анхаарч, тогтмол хяналт тавьж байхыг эцэг эх, асран хамгаалагч нарт сануулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх