Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн малчид өөрсдийн санаачилга хандиваар багийн төвөө тохижуулжээ

2019 оны 10-р сарын 28 өдөр, 10 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
73324448_2530297197039725_4897694762615701504_o

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран баг нь сумынхаа хэмжээнд хамгийн их газар нутагтай. Мөн хамгийн олон хүн ам оршин суудаг буюу 900 орчим иргэнтэй, 300 орчим малчин өрхтэй. 2016 оноос малчид иргэд өөрсдийн санаачилгаар бүтээн байгуулалт хийж багаа бүрэн тохижуулжээ.

Жил бүр мод тариалж ногоон байгууламжаа нэмэгдүүлдэг хүн, малын эмнэлэг, цайны газар, соёлын төвөө бүрэн шинэчилж малчид иргэд хурал номоо хийх, эрүүл мэндийн болон соёлын үйлчилгээ явуулах хамгийн таатай орчныг бүрдүүлжээ. 2019 онд л гэхэд ахмадын өргөөг байгуулсан байна. Хурал цуглаан хийх том жижиг өргөөтэй, хүн малын эмнэлэгтэй, цайны газар соёлын төвтэй монгол улсын хэмжээнд жишиг болохуйц багийн төвийн тохижилтыг Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн малчид, иргэд хийж чадсан байна.

Өмнөговь аймаг 59 багтай. Аймгийн тэргүүний баг болох Наран багийн тэргүүн туршлагаас бусад багийн дарга нар туршлага судалж, багийн дарга нарын нэгдсэн сургалт арга хэмжээг Наран багт хийлээ.

73208708_2530296760373102_486583721206480896_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх