Улаанбаатарт өдөртөө 0-2 градус дулаан

2019 оны 10-р сарын 27 өдөр, 08 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsag agaarr

охио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ.

Өнөө шөнө Завханы нутаг, маргааш өдөр Төв аймгийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Дундговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Өнөө шөнө Говь-Алтайн өмнөд хэсэг, маргааш өдөр Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, ард иргэдийн анхааралд:

Маргааш ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байх тул хальтиргаа, гулгаа үүсэж, зам, даваа гүвээ хаагдаж болзошгүйг анхааруулж байна.

2019 оны 10 дугаар сарын 26-ны 20 цагаас 10 дугаар сарын 27-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө хүйтэрч 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 градус хүйтэн, бусад нутгаар 2  градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар цас орж,  цасан шуурга шуурнаСалхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч нутгийн хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч нутгийн баруун хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТҮүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 0-2 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх