Нийслэл хот руу түүхий нүүрс оруулахгүй байхыг анхааруулж байна

2019 оны 10-р сарын 25 өдөр, 12 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nuurs

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр ажиллах албан хаагчдын хувиарь А/64 дугаар тушаалын дагуу 24 цагаар ажиллаж байх үед: Монгол улсын Засгийн газрын 2018 оны түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг зөрчин /иргэн Л. Г нь 51-91УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр/ түүхий нүүрс хэрэглэхээр модон доор тээвэрлэн явсан зөрчил дутагдал илэрлээ.

Зөрчлийн тухай хуулийн 15.2  дугаар зүйлийн 1.1 дэх заалтанд заасан шийтгэл ногдуулан бүрэн барагдуулж, Хан уул дүүрэг Өлзий 1 товчоонд ажиллаж байгаа байгаль орчны хяналтын улсын байцаагч н.Удвалд бүртгүүлэн, Төв аймгийн Алтанбулаг сум руу гаргасан.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх