“Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан” гэсэн мэдүүлэг өгчээ

2019 оны 10-р сарын 19 өдөр, 20 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
osol1

Ар гүнтийн давааны орчимд өнөөдөр 11:25 цагийн үед 33 хүний суудалтай Дотоод хэргийн их сургуулийн ажилчдын зорчиж явсан том оврын автобус осолдож долоон хүн амь насаа алдсан зам тээврийн хэрэг бүртгэгдээд байна. Ослын улмаас зургаан хүн хэргийн газар дээр, нэг хүн эмнэлэгт хүргэгдэн нас барж, 20 гаруй хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн ноцтой осол хэрэг гарсан байна. Урьдчилсан байдлаар тухайн автобусны жолооч ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд жолооч “автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан” гэх мэдүүлгийг өгсөн байна. Энэ хэрэг ослын шалтгааныг тогтоохоор Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна.

osol2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх