“Аримун” продакшны авьяаслаг уран бүтээлчид Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар ХСҮТ-ийн Хѳнгѳвчлѳх эмчилгээний тасагт хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, агаар цэвэршүүлэгч тѳхѳѳрѳмж хандивлажээ.
Тус тасагт сард дунджаар 25 хүн амьдралынхаа сүүлийн өдрүүдийг үддэг бѳгѳѳд хавдрын өвдөлт, зовлонг нимгэлэхэд эм тарианаас гадна хүчилтөрөгчөөр баяжуулсан цэвэр агаар нэн чухал байдаг аж.
“Халуун зүрх” дэлгэцийн анхны уран бүтээлээрээ хавдрын ѳвчинд нэрвэгдсэн хайр татам бүсгүйн жаргал гунигийг үзэгч түмнийхээ сэтгэлийн гүнд хүртэл харуулж чадсан тэдний хувьд ийнхүү ѳвдѳж шаналсан хүмүүст тусламжийн гараа сунгасан байна.