Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны ээлжит XV хуралдаан болж нийт 16 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

2019 оны 10-р сарын 16 өдөр, 17 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
sanhuugiin zoh horoo

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны ээлжит XV хуралдаан болж нийт 16 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар ”Прайм финанс капитал”, “Дуусашгүй баян далай” Хадгаламж зээлийн хоршоодод хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, нэр бүхий ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, “Ти Ди Би капитал ҮЦК” ХХК-д үнэт цаасны дилер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн тусгай зөвшөөрлийг нэмж олгов.

Мөн “Прайм файнаншиал холдингс ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээж, нэр бүхий ББСБ, ХЗХ-дын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Хуралдаанаар зарим даатгалын компанийн оноосон нэр, албан тушаалтны өөрчлөлт, төлөөлөгчийн газар, давхар даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг бүртгэв.

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх