“50-р сургуулийн ойр орчмоос өчигдөр орой 17.00 цагийн орчимд хичээл тарах үеэр эмэгтэй хүүхэд алга боллоо. Хайж байна” гэх мэдээлэл цахим хуудсаар тарсан. Харин өнөөдөр /2019.10.16/ өглөө цагдаагийн байгууллагаас тухайн охиныг олсон хэмээн мэдээллээ. Тодруулбал охин ангийнхаа хүүхдийн гэрт очсон байхад нь олжээ.
Зургаан настай Н гэх хичээлээ тараад ээж, эмээтэйгээ өөрийн утсаар холбогдож, ангийнхаа хүүхдийн гэрт байна ирж аваарай гэж хэлээд утас нь тасарсан буюу цэнэг нь дууссан байна. Ээж нь яг хаана байдаг айл болохыг тодруулан ахин залгах гэтэл утас нь унтарсан, холбогдохгүй байсан тул сандран цагдаагийн байгууллагад хандсан аж.