“Хагибис” хар салхины хор хөнөөл Японы эдийн засагт удаан хугацаанд нөлөөлнө

2019 оны 10-р сарын 16 өдөр, 10 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
20191014141954_3fb5ed13afe8714a7e5d13ee506003dd-6s8tv510p0m2ozqycvv0np684mze7fz1jhfoa02pq9s

Японд “Хагибис” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 73 хүрээд байна. Цаана нь сураггүй болсон 10-аад хүн байгаа бөгөөд тэднийг эрэн хайх ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна. Үүнээс гадна 200 гаруй хүн байгалийн аюулт үзэгдлийн улмаас бэртэж гэмтсэн юм.

Нийт 25 оршин суугчаа алдсан Фүкүшима муж хамгийн их хохирол амссан бүс нутаг болжээ. Фүкүшима мужийн нутагт 2011 оны цунамигийн улмаас осолдсон цөмийн цахилгаан станц оршдог.

Хар салхи бямба гарагт Японы төв арлыг дайрч өнгөрсөн ч дараа нь үүссэн үер, хөрсний нуралтын гамшиг үргэлжилж байгаа юм. Одоогоор 12 мужийн 128 мянган айл өрх усгүй болсон байна. Харин гэрэл цахилгаангүй болсон айлын тоо 520 мянгаас 20 мянга болтлоо буурчээ. Тус улсын засгийн газар байгалийн гамшгийн хохирлын хэмжээг тодорхойлохоор ажиллаж байна.

“Хагибис” хар салхины хор хөнөөл эдийн засагт нь удаан хугацаанд нөлөөлөхөөр байгааг Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо өчигдөр парламентад мэдээлэл хийхдээ анхааруулсан юм. Сангийн сайд Асо Таро хохирлыг барагдуулахад төрийн сангаас 500 тэрбум иен ($4.6 тэрбум) гаргах болсон ба шаардлагатай бол мөнгө нэмж гаргахад бэлэн гэдгийг мэдэгдсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх