Япон Монголын хамтарсан семинар зохион байгуулна

2019 оны 10-р сарын 08 өдөр, 11 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1010-1

 Татварын ерөнхий газар нь Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээний хүрээнд ТЕГ, ТМЗН, Япон Монголын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо,  Япон Улсын Чиба мужийн татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэг хамтран энэ сарын 10-нд “Татварын хяналт шалгалтын процесс, татварын мэргэшсэн зөвлөхийн үүрэг, оролцоо” сэдэвт семинар зохион байгуулах гэж байна.

   Энэхүү семинарт Монгол Улсын татварын хяналт шалгалтын процесс хэрхэн явагдаж байгаа, түүнд татварын зөвлөхүүдийн оролцоо ямар байдаг, Япон улсад энэ процесс хэрхэн явагддаг талаар  илтгэл хэлэлцүүлж, харилцан мэдээлэл солилцох юм.

   Семинар 10 дугаар сарын 10-нд 14.00 цагаас Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн танхимд болох ба Татварын алба, татвар төлөгчийн  төлөөлөл, Монгол, Японы татварын зөвлөхүүд оролцоно.

Эх сурвалж: Татварын Ерөнхий газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх