Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Д.Уламбаяр болон бусад албаны хүмүүс, багш, ажилчид, сурагчид, эцэг, эхийн төлөөлөл оролцлоо.
Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль нь хичээлийн 42 танхимтай, орчин үеийн стандартад нийцсэн хоёр спорт зал, номын сантайгаар баригдаж дүүргийн 6,15,18,25,26 дугаар хорооны 2800 орчим хүүхэд багачуудаа хүлээн авсан байна.
2800 хүүхэд хичээлийн шинэ байртай боллоо
2019 оны 10-р сарын 01 өдөр, 19 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )