Бодомж – Миний мэдэх Гүрээ ах

2019 оны 10-р сарын 01 өдөр, 11 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
guree

Миний мэдэх Догшин хутагтын Гүрээ ах энгийн, догшин биш, урваагүй, нулимс их ойр, хорвоог уяраангаа төгс хэлээр бүтээл сэрэхүйг “үйлдвэрлэгч”, эрэлт ихтэй “дуусаагүй үйлдвэрлэгч” шавхагдашгүй монгол санаагаар тэжээгч юм. Яагаад гэхээр тэрээр монгол хэлний уран тансаг үгсийн дархлаатай. Жавхлан дуулаал, би бичээд л …
Би түүний 200 гаруй “Хариулахгүй ч байж болно “ нэвтрүүлгийн нэгд багтсан азтай монгол хүү. Улс хүнийг пранпашик шиг хэрэглээд хаяж болохгүй шүү дээ.

Буйр нуур
Цэнхэр Буйрын уснаасаа амсаж үзээд ухаарлаа
Цээжин доторхи үнэнээ амьсгал дотроо сонслоо
Мөнгөн Буйрын уснаасаа балгаж үзээд сэхээрлээ
Миний л зүрхэн дундуур мэлтэрч байхыг мэдэрлээ.
Нуураа тойроод нар зөв эргэхэд
Харийн харьд очихнүүдээ
Нутагтаан багтааж чадаагүй хүүдээ битгий гомдоорой
Хөвөөг нь дагаад нар зөв эргэхэд
Хүний л нутагт хүрэхнүүдээ
Булаг болон булгилсаар
Буцаад нааш нь урсаарай … гэхээр чинь бид нээрээ халгихгүй яаахын, цалгыхгүй яаахын … Н. Жанцанноров

Монгол ахуй бол монгол хүний оюуны үйл ажиллагааны эрх чөлөө бөгөөд жинхэнэ эрх чөлөө гэдгийг би эндээс хардаг.

Би Монголоороо гоёдог
Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Газар тэнгэрийн савслагат гайруулан байж
Ганц яваа насаараа би монголоороо гоёно … гэхээр чинь бас халгихгүй яаахын, цалгихгүй яаахын. Энэ чинь л онгод биздээ
… Би дороон эргэлдэх өдөр шөнө
Нарыг жилдээ нэг тойрох газрын хаан
Намайг тэврэх гэж жаргасан газрын шархыг
Нар алтан утсаар хөвөрдөхүйн цагт би ХАСАГДАХУУН… /Бавуугийн Лхагвасүрэн/

Гүрээ ах маань 100н намрыг үзэх болтугай.

Санхүү-судлаач: С. Эрдэнэбилэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх