Монгол, Хятад хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жил, МУ-ын Өмнөговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хот хоорондын хамтын ажиллагааны 30 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Өмнөговь аймаг Баяннуур хотын хамтарсан хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо явган хүний зам талбай, ногоон байгууламж бүхий, сагсан бөмбөгийн талбай, сандал сүүдрэвч, гэрэлтүүлэг хашаа хайстай иж бүрэн НАЙРАМДАЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ байгуулахаар боллоо. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багт хилийн боомтын ажилчдын 24 айлын орон сууцыг Баяннуур хотын хөрөнгөөр барьж байгаа бөгөөд хүйтрэхээс өмнө дуусгаж ашиглалтад оруулах юм.
Өмнөговь аймагт Найрамдал цэцэрлэгт хүрээлэнг байгуулна
2019 оны 09-р сарын 26 өдөр, 17 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )