Татварын ерөнхий газраас “Сумын татварын улсын байцаагчдын сургалт- зөвлөгөөн”-ийг энэ сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.
Уг сургалт зөвлөгөөнд 330 сумын татварын улсын байцаагч, 21 аймгийн Татварын хэлтсийн дарга нар оролцно. Сургалт зөвлөгөөний зорилго нь “Татварын багц хууль”-ийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, “Татварын удирдлагын нэгдсэн систем”-ийг татварын албаны хэмжээнд нэвтрүүлэх, албан хаагчийг арга зүйгээр хангах, шинэ тогтолцоонд чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл олгох юм.
Сумын татварын улсын байцаагчид чуулна
2019 оны 09-р сарын 19 өдөр, 13 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )