Манай мэдээллийн сайтад Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тавигдаж иргэний талаар үндэслэлгүй мэдээлэл иргэд, олон нийтэд цацагдаж хүний ажил, нэр хүндэд халдсандаа гүнээ харамсаж байна.
Мэдээг оруулахдаа албан ёсны эх сурвалжаас тодруулаагүй, мэдээ нь бодит байдалтай нийцэхгүй, илт ташаа байсныг хүлээн зөвшөөрч, үүгээр залруулга хийж байна.
Ташаа мэдээлэлтэй холбоотойгоор Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Ганбаатараас болон уншигчдаасаа хүлцэл өчье!!!
ontslokh.mn