Сүхбаатар аймагт нэгдсэн шалгалт хийгдэж байна

2019 оны 08-р сарын 30 өдөр, 13 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3d0f8bc7da46b30c2cf77146002d935e

МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайханаар ахлуулсан хамтарсан хяналт шалгалтын бүрэлдэхүүн энэ сарын 21-29-ний өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллаж байна. Хяналт шалгалтанд өмнөх онд их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн аж ахуйн нэгж, байгууллага хамрагдаж давхардсан тоогоор 47 объектод төлөвлөгөөт, 20 объектод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна. Хяналт шалгалтын явцад 113 зөрчлийг илрүүлж, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй таван аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зөрчлөө арилгах хүртэл хугацаанд зогсоож, 79.5 сая төгрөгний торгууль, 210 сая төгрөгний нөхөн төлбөр оногдуулсан байна.

Цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлээр улсын хил орчмын таван сумын нутгаас хөрсний дээж авч шинжилгээнд хамруулан эзэнгүй орхигдсон байж болзошгүй цацрагийн үүсгүүр эрж хайх хэмжилт судалгааг орхигдсон цэргийн ангийн 4 обьектод хийлээ. Түүнчлэн зургаан уурхайд байгалийн гаралтай цацраг идэвхт изотоп тодорхойлох тандалт судалгааг хийж гүйцэтгэсэн байна.

Хүний эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгаалал, цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлээр 16 байгууллагын албан хаагчдыг хамруулан салбарын сургалт зохион байгууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх