Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/37 тоот удирдамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж байгаа “Мүллэвана” ресторанд хяналт шалгалт хийгдлээ.Шалгалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь заалт /Насанд хүрээгүй ажилтныг шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажиллуулахыг хориглоно./-ыг зөрчсөн байх тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ авлаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Насанд хүрээгүй хүүхдийг шөнийн цагаар угаагчаар ажиллуулжээ
2019 оны 08-р сарын 26 өдөр, 10 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )