НОСК: Тэнцсэн иргэд 10-аас дээш бичиг баримт бүрдүүлнэ

2019 оны 08-р сарын 15 өдөр, 16 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
180649-09032016-1457490726-1463782592-buyant_ukhaa

Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийн сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн иргэдийн бичиг баримтыг ирэх даваа гаригаас хүлээн авч эхэлнэ. Эхний шатанд тэнцсэн иргэд зорилтот найман ангилал тус бүрдээ 10-аас дээш материал бүрдүүлж, өөрийн биеэр очиж, баталгаажуулна гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.

Тэнцсэн иргэд наймдугаар сарын 19-нөөс 23-ныг хүртэл тав хоногийн хугацаанд нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн “Мишээл” болон “Дүнжингарав”-ын салбаруудад ажлын цагаар авч очиж баталгаажуулах аж. “Буянт-Ухаа 2″ 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн эхний шатны сонгон шалгаруулалтын дүнг өчигдөр /2019.08.14/ нийслэлийн Орон сууцны корпорациас цахим сайтад байршуулаад байгаа билээ.

Цахим бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээллийг Авлигатай тэмцэх газраас наймдугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн 01/6402 дугаар зөвлөмжийн дагуу иргэний хувийн нууцад хамаарахаас бусад мэдээлэл /өөрийн нэр, эцэг/ эхийн нэр, бүртгэлийн дугаар/-ийг зорилтот бүлгийн ангилал бүрээр нийтэлж байгааг нийслэлийн Орон сууцны корпорациас мэдээлжээ.

Хэрэв заасан хугацаанд материалаа бүрдүүлэн авчирч өгөөгүй, дутуу материал болон хуурамч материал авчирч өгсөн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасан, дараагийн иргэн эрэмбийн дагуу орохыг анхааруулжээ. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтийн дагуу шаардлага хангасан эсэхээ шалгахыг хүсвэл https://nosk.ub.gov.mn/#/system/khuselt вэб сайтад хандана уу. Ингээд найман ангилал тус бүр ямар бичиг баримт бүрдүүлэх талаарх мэдээллийг хүргэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх