Өмнөговь аймагт хэрэгждэг оюутны тэтгэлэгт хөтөлбөрт энэ хичээлийн жилд 27 оюутан хамрагдав

2019 оны 08-р сарын 12 өдөр, 15 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
b06726b11274ebe1f2e27cf12a2fe7db

 Орон нутагт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилд шинээр 27 оюутан хамрагдаж аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг оюутнуудтай гурвалсан гэрээ байгууллаа.

Тухайлбал 2017-2019 оны хичээлийн жилд 226 оюутан хамрагдаж сургалтын төлбөрт 535,1 сая төгрөг зарцуулсан бөгөөд Оюу толгой ХХК-ийн “Говийн оюу хөгжлийн дэмжих сан”-ийн тэтгэлэгт хөтөлбөрт нийт 112 оюутан хамрагдан суралцжээ. Хөтөлбөрийн явцад 48 оюутан төгсөж орон нутагтаа томилогдон ажиллаж байна. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх