Улаанбаатар хот руу тарваганы нойтон тулам нэвтрүүлэх үйлдлийг таслан зогсоолоо

2019 оны 08-р сарын 07 өдөр, 15 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
67746854_2831712760189419_2471507517092397056_o

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчидтай хамтран Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд байнгын хяналт шалгалт хийгдэж байна.Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Орон нутгийн зорчигч тээврийн Архангай, Баянхонгор, Булган, Завхан, Ховд, Хөвсгөл чиглэлийн автобусанд нийт 19 тарваганы нойтон тулам тээвэрлэн явсныг илрүүлэн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвд хүргүүллээ.Зөрчлийн тухай хуулийн дагуу 2 иргэнд торгуулийн арга хэмжээ авч, нөхөн төлбөр тогтоож, 1 иргэнд зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.Мөн 7 иргэнд холбогдох зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн харьяаллын дагуу тус аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх