Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

2019 оны 07-р сарын 30 өдөр, 14 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1-6r75ddenl37802yqbcxqtrahn2ymfnkvy3ztx4i008w

Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр наймдугаар сард агаарын температурын сарын дундаж ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Энэ сард Увс аймгийн зүүн, Завхан аймгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Архангай, Өвөрхангай аймгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджийн орчим бороо орох төлөвтэй байна.

Наймдугаар сарын нэг, хоёрдугаар арав хоногийн эхээр баруун аймгуудын нутгийн зарим газраар, дунд үеэр төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нийт нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй.

Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа гуравдугаар арав хоногийн эцсээр зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Иймд: Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,

Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдэх учраас баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж үер усны аюул болон усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх