Замын-Үүд боомтоор 2019 оны долоодугаар сарын 10-ны өдөр иргэн Г нь БНХАУ-аас таван тонн болсон шар будааг экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэн хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар илрүүлэн холбогдогчид долоодугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулжээ.
Таван тонн болсон шар будааг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
2019 оны 07-р сарын 30 өдөр, 10 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )