Өнгөрсөн бямба гарагт Тунисын Ерөнхийлөгч Аль-Бежи Каид ас-Себсиг сүүлчийн замд нь үдэх ёслол болсон тухай телевизийн “Sky News Arabia” суваг мэдээлжээ.
Тунисын төрийн тэргүүнийг эцсийн замд нь үдэх ёслолын үеэр хэдэн мянган хүн гудамжинд цугларсан байна. Каид ас-Себсиг оршуулах ёслолд Франц, Португал, Алжир, Испани, Катарын Эмир, Палестин, Ливийн төрийн тэргүүн нар, Мароккогийн хаан хийгээд бусад улсын өндөр дээд тушаалын төлөөлөгчид оролцжээ.
Аль-Бежи Каид ас-Себси 92 насандаа Тунисын нийслэл хот дахь цэргийн эмнэлэгт таалал төгссөн юм. Эрүүл мэндтэй холбоотой асуудлаар тэрбээр сүүлийн саруудад эмнэлэгт хэд хэдэн удаа хүргэгджээ. Тэрбээр 2014 оноос хойш ерөнхийлөгчийн албыг хашсан бөгөөд дэлхийн хамгийн өндөр настай ерөнхийлөгч байсан юм.