Иргэний гомдлын дагуу Туяа амгалан ХХК-ний эмнэлэгт 2019.07.05-ний өдөр шалгалт хийхэд тус эмнэлэг нь уламжлалт, дотор, урологийн өвчний оношилгоо, эмчилгээ, сэргээн засах эмчилгээ. Клиник биохими лаборатори гэсэн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй боловч зөвшөөрөлд заагдсан Клиник биохими лаборатори гэсэн чиглэлээр үйл ажиллагаа эрхлээгүй, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахад ажлын байр, тоног төхөөрөмж, мэргэжлийн хүний нөөц нь бүрдээгүй. Орон тооны сувилагчгүй. Эмнэлгийн бичиг баримтын хөтлөлтийг зохих заавар журмын дагуу хөтөлдөггүй, эмч нар нь оношилгоо, эмчилгээний стандарт мөрдөж ажилласан байдал хангалтгүй, байгууллагын хэмжээнд дотоод хяналтын журамгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт хяналт тавьж ажилладаггүй зэрэг зөрчил илэрсэн. Иймд илэрсэн зөрчлийг үндэслэн холбогдох хуулийн дагуу 1.000.000 төгрөгийн торгууль ногдуулж, иргэнд хариу хүргүүлж ажиллалаа.
“Туяа амгалан” эмнэлгийг нэг сая төгрөгөөр торгожээ
2019 оны 07-р сарын 26 өдөр, 11 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )