Үүсмэл хогийн цэгүүдийг устгаж байна

2019 оны 07-р сарын 25 өдөр, 14 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
67401727_2334809433448200_8982200440544296960_n

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас эрүүл, аюулгүй орчинтой дүүрэг зорилтын хүрээнд зуслан ногоон бүсийн их цэвэрлэгээг тогтмол зохион байгуулж байна. Тухайлбал амралт, зугаалгын улирал эхэлж иргэд зуслан, ногоон бүсээр ихээр зорчих болсонтой холбогдуулан үүсмэл хогийн цэгүүд ихээр үүсч байна.

Иймд дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар 1,3,4 ОНӨААТҮГ-ын 12 иргэдийн бүлгийн ажилчид дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны Могойтын дэнж, Шар хоолойн ам, Хар хошуу, Их ам болон Бухын хонхорт үүсээд буй хогийн цэгүүдийг 10 хог тээврийн тусгай зориулалтын машинаар ачиж, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж байна.

Зуслан ногоон бүсэд зорчиж буй иргэдийг хогоо ил задгай хаяхгүй байхыг дүүргийн ЗДТГ-аас уриалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх