2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын тасгийн “Эх, хүүхдийн өрөө”-нд зориулж БНСУ-д ажиллаж, амьдарч буй “Ээжүүдийн групп”-ын хамт олон хамгийн сүүлийн үеийн үзүүлэлт бүхий хяналтын мониторыг бэлэглэлээ.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын тасагт жил дунджаар 15 орчим харвалттай жирэмсэн болон төрсөний дараах эх хэвтэн эмчлүүлдэг бөгөөд “Эх, хүүхдийн өрөө”-г шинээр тохижуулснаар эмчилгээ, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх боломж бүрдлээ.
Тус өрөөнд хяналтын мониторыг бэлэглэсэн БНСУ-ын “Данкүүк” их сургуулийн “Нанобио” анагаахын сургуулийн эдийн засгийн инженерчлэлийн лабораторд судлаач, профессороор ажиллаж буй доктор Д.Хандмаагаар ахлуулсан “Ээжүүдийн групп”-ын хамт олонд УГТЭ-ийн Харвалтын тасаг болон нийт хамт олны зүгээс талархал илэрхийллээ.