Долдугаар сарын 23-ны өдөр “Говь” ХХК-д ажиллаж байсан, 18 настай залуу бохирын лаганд унаж, амь насаа алдсан хэрэг гарлаа. Хэргийг тодруулбал талийгаачид өглөөний 10:30 цагийн үед залууд “Говь” ХК-ийн бохирын лаг шүүх газарт орж, бохир соруулах үүрэг өгчээ. Тэрбээр бохир соруулах газар орсноосоо хойш гарч ирээгүй аж. Мөн талийгаачийн ээж Ц-гийн мэдээлснээр, “Говь” ХК-ийн үйлдвэр дээр ирж хүүгээ сурагласан ч боловч мэдэх хүн байгаагүй байна. Тиймээс тэр үед хяналтын камерын бичлэгийг шалгахад талийгаач залуу бохир шүүх газар орсноос хойш гарч ирээгүй тул Онцгой байдлын байгууллагад дуудлага өгчээ. Онцгой байдлын аврагчид хэргийн газарт ирж, лаганд хуримтлагдсан бүх бохирыг соруулан авч, цогцсыг шөнийн 02:00 цагийн үед гарган авсан байна. Одоогоор цогцсыг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгчээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
“Говь” ХК-ийн бохирын лаганд 18 настай залуу унаж, амиа алджээ
2019 оны 07-р сарын 24 өдөр, 10 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )