Үнэр орж, муудсан 33.2 кг махыг илрүүлэн, устгуулжээ

2019 оны 07-р сарын 24 өдөр, 10 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
67482507_2802732036420825_3105384053633712128_n

Энэ сарын 20, 21-нд Хүй долоон худагт зохион байгуулагдсан “Их хурд-8” наадмын үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагаас зарим хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтаар үнэр орж, муудсан нийт 33.2 кг буюу 292,000 төгрөгний үнэ бүхий махыг илрүүлж, газар дээр нь устгуулан, шаардлага хангахгүй муудсан хоол хүнс хэрэглэх, хоол хүнснээс шалтгаалсан хордлогот халдвар гарахаас урьдчилан сэргийлсэн байна.

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэр гуанз болон вагончик, контейнерээр үйлчлүүлэхгүй байхыг ард иргэдэд анхааруулж байна.

67282893_2802732053087490_6607120548474388480_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх